http://youtu.be/T2m7-gXIiPw

Thursday, April 18, 2013

амбиц

Би эрх чөлөөнд учиргүй дуртай юм шиг байгаам.. Амбиц алга.. Томрох тусам бүтэцлэгдсэн хариуцлагад баригдана. Уг нь ч хариуцлага гэдэг нөгөө талаар хүссэнээ бүтээх эрх чөлөө боловч би тиймэрхүү зүйл бүтээх хүн биш болтой. Нөгөө талаар багын мөрөөдлөө биелүүлэхэд саад болох юм шиг санагдаад, алдахад хариуцлага бага, онц идэвхи багатайхан ажиллаж байна даа. Хүн ямар нэг зүйлд өөрийгөө зориулах тусам түүнээсээ хүссэн хүсээгүй хамааралтай болдог. Ажил, албан тушаалаас хамааралтай болчуул юун эрх чөлөө.. Яг яс юман дээр аль хэдийн ажлаасаа асар хамааралтай болчоод байгаа л даа хэхэ..

бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө таниулах энэ тэр гэсэн хангагдаагүй хүслүүд байх нь байна. Гэхдээ хэдэн гол хүмүүс минь намайг мэддэг байхад хангалттай гээд бодцон л доо.. Угаасаа тэдэндээ хүлээн зөвшөөрөгдчихөд л болчих тийм хүмүүс л дээ..

Тэхээр миний амбиц энэ хүрээд дуусчих шиг болохын.. Хөгширсөн хойноо харамсах вий дээ.. кк

ухааны шалгуур

Ухааны шалгуур нь юу байж болох вэ?
Жишээ нь хоёр маш ухаалаг хүн байг. Тэр хоёрын аль нь илүү ухаантайг хэрхэн шалгах уу?
Ухаан гэдэгт сэтгэн бодох чадвараас ахвуулаад мэдлэг, мэдрэмж, хүнлэг сэтгэл гээд бүгдийг хамруулж ойлгоод байгаан.
Энэ талаар эхнэртэйгээ ярилцаж үзээд ертөнцийн түгээмэл (нэгдмэл) үнэнд ойрхон, түүнийг илүү ухаарсан нь илүү ухаантай гэдэг дүгнэлтэд хүрлээ л дээ..

Тэгээд энэ шалгуураар хамгийн ухаалаг хүмүүст Будда, Христ тэргүүтэй гэгээнтнүүдийг тодруулаад байна.
Та бүгдийн шалгуур юу вэ? тэгээд тэрхүү шалгуураар хамгийн ухаалаг хүмүүс нь хэн бэ?

Мэдрэмж

Урьдчилаад төлөвлөчихөөр (төсөөлчихөөр) бүтдэггүй тухай найзууд минь ярилцдаг. Анх блог нээгээд төлөвлөгөө гаргасан чинь бичих гэхээр болж өгөхгүй хойшлогдсоор л байна. Энэ удаа ойрд их сэдэл орж ирээд байгаа мэдрэмжийн тухай бодлоо буулгая даа. Оюутан байхад философийн хичээл дээр багш оюутнуудаас: хүний хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг нэрлэхийг хүссэн юм. Хайр, эрүүл мэнд, мөнгө, боловсрол, секс ... гээд л ... 30-д зүйлийг нэрлэсэний дараа тэдгээрийг эрэмбэлэх болж санал хураалаа. Хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлс бараг ижилхэн байдаг мэт. Харин хүмүүсийн хоорондын ялгаа нь тэдгээрийг эрхэмлэж үзэх эрэмбэд байдаг бололтой. Анд нөхөд минь надтай адил зүйлийг эрхэмлэдэг. (сэдэвээс хазайсан болох тул тусад нь бичих..) Тэгэхэд эхний 5 -д нүд -ийг нэрлэсэн юмдаг. Тухайн үед нүд их л чухал санагдаж байсиймдаг. Тэр санал асуулгын хувьд ангилал хийгээгүй учраас замбараа муутай дараалал байсан. Үнэндээ зөвхөн нүд гэлтгүй өөр олон чухал эрхтэн бидэнд байдаг шүү дээ. Нүд бол нохойнд ч байдаг эрхтэн. Зүрх, элэг ходоодгүй бол бид шууд л үхнэ. Харах, унших, үзэх, олох гээд нүд чухал л даа.. Гэхдээ зөвхөн шон мөргөж, нүхэнд уначихгүй хэмжээнд ашигладаг бол нүд тийм ч үнэ цэнэтэй биш. Сохор хүмүүс ч амьдарч болоод байна. Харин нүдийг хавьгүй илүү өндөр түвшинд ашиглаж байж үнэ цэнэ нь гарна. Одоо бодоход миний хувьд дээрх санал асуулгад нүдийг мэдрэмж гэдэг утгаар нь үнэлж дээгүүр эрэмблэсэн бололтой. Надад бол мэдрэмж үнэхээр чухал. Энэ ч ойлгомжтой. Хүний амьдралын зорилго аз жаргал шүү дээ.. Тэр аз жаргалаа мэдэрч чадахгүй байх нь аз жаргалгүйгээс өөрцгүй. Ямар ч дэлгүүргүй цөлд их мөнгөтэй байхтай адил.. Эсвэл та өөрийгөө тайган болгоод төсөөлөөд үз дээ... энд жирийн харах, үнэрлэх, сонсох мэдрэмжийн тухай бус, "торгон" мэдрэмжийн тухай ярьж байна. Энэ чадвар сонссон хөгжимийг чинь 2 дахин уянгалаг болгож, уусан дарсыг чинь 2 дахин амтлаг болгоно... Ер нь л таны мэдэрсэн таашаалыг хэд дахин амт оруулдаг учраас хамгаас чухал чадвар юм. 
Ажигласнаар бол хэд хэдэн төрлийн мэдрэмж байх шиг байгаа юм. (Мэдээж мааш олон л доо. Угаасаа хүний мэдрэх, хүртэх зүйлс хязгааргүй олон юм чинь..) 
Урлагийн болон гоо зүйн мэдрэмж.
Хувь хүний боловсролоос ихээхэн хамааралтай хөгждөг мэдрэмж. Боловсролыг мэдлэгээс ялгаж ойлгох хэрэгтэй байх. (Баабарын Дори идэр дүүдээ номонд илүү сайхан бичсэн байгаа) Мэдлэгийн хувьд ямар ч зүйлд мэргэшсэн хүн тэр зүйлдээ асар мэдрэмжтэй болсон байдаг. Лаазалсан махны чанар шалгагч япон хүний тухай үзэж байсан юм. Тэр хүн тагийг гаднаас нь тогшин чагнаж үзээд хэдэн мянган лаазалсан махнаас муудсаныг нь олж чаддаг байна. Ингэж мэдрэх нь тэр хүнд сайхан санагддаг байх. Энэ бол мэдлэгтэй холбоотой мэдрэмж. Машинтай холбоотой бүх зүйлийг цээжээр мэддэг, шинэ загварыг сэтгүүлээс хараад шүлс нь гоожих машины хорхойтон, импресионист зураг шүтэгч хоёрын гоо сайхны мэдрэмж угтаа адилхан мэт.. 
Хип хоп, хөнгөн хөгжим сонсдог залуусын ихэнхи нь сонгодог урлагийг тийм ч онцгой гэж хэлэхгүй байх. Зөвхөн европчуудын л өөрсдийгөө үнэлэх хэрэгсэл, хээнцэрлэл болж хөгжсөн гэх байх. Тэгээд тэр нь хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дээдсийн соёл, үнэлэмж мэт санагдах болсон. Орчин үед боловсролтой, элит хэсгийнхэн болж дүр эсгэгчдийн чамирхал гэж хэлж магадгүй. (Ер нь л рок хамтлагын урт үстэй фен, сонгодог урлагийг бишрэгч хоёр бие биендээ дургүй талдаа байдаг. Аль аль нь нөгөөхөө үгүйсгээгүй хэрнээ ойшоодоггүй. Уг нь мэдэрч чадах юм бол алинаас нь ч гайхалтай таашаалыг авч болно. )Дуурийн театрын билетийн касс маш эрт хаачихдаг юм. Тэгээд хунт нуурын билет авах санаатай хоцорчихоод зогсож байтал тэнд байсан ченж: -хошин шогийн билет авах уу? гэлээ. Би өөдөөс нь хунт нуур байна уу? гэтэл: Байхгүй ээ! -хошин шог үзэхгүй, юун гачин юм үздэгийн, гээд тэнэг юм асуусан хүн рүү харж байгаа юм шиг харж билээ.. Тэгэхээр сонгодог урлаг яалтчгүй эрхэмсэг мэдрэмж. Билетээ ченжээр заруулахааргүй ихэмсэг дээд урлаг. (ер нь энэ талаар тусад нь бичье.. Эсвэл та Баабарын "Дори идэр дүүдээ" номыг уншаарай.) 
Удаах мэдрэмж нь хүн хоорондын харилцааны мэдрэмж. 
Хүний нүүрний хувирал, нүүрэн дээр байрлах хэдэн эрхтэн маш олон мэдээлэл агуулдаг билээ. Уруул гэхэд л: 
ярвайх, 
инээмсэглэх, 
ёжлох, 
ихэмсэг байх, 
бардам байх, 
тоомсоргүй хандах, 
шоолох, 
увайгүй, 
гүрийх, 
занах, 
эрхлэх, 
хүсэмжлэх, 
тэвчих, 
үзэн ядах, 
гайхах гээд хүний маш олон төлөвийг илэрхийлдэг. Нүд ч мөн ялгаагүй. Эмэгтэй хүн нүдээ маш чадамгай ашигладаг. Нүдний хувьд том жижиг хэмжээ, давхраа мэтээс илүү энэ чадвар нь эрчүүдийг татдаг мэт. Далавчаа дэвээд байгаа эрвээхэй мэт том алаг нүд хөөрхөн л дөө. Гэхдээ эмэгтэй хүний ааль нүдний хэмжээнд бус хөдөлгөөнд байх шиг. Үнэндээ хүн бүрийн нүүрэн дээр иймэрхүү бичиг байдаг. Уншихын тулд мэдрэмж хэрэгтэй гэсэн санаа юм л даа.. Хүүхэлдэйн кино бүтээгчид ч үүнийг маш чадварлаг ашигладаг. Машиныг яг л хүн шиг сэтгэл хөдлөлтэй харагдуулна. 
Дараа нь харилцан ярианы үед ярианы уур амьсгалыг мэдрэх мэдрэмж. Энэ бас маш чухал чадварыг нэг болно. Хамт олон ярилцаад суудаг даа... өөрийг нь шоолоод нирр хийтэл инээлдэхэд ойлгоогүй л сууж байдаг хүмүүс байдаг. Эсвэл хөндлөнгөөс харахад дурласан хүүхэн нь өөрт нь дургүйгээ зүйл бүрээр ойлгуулаад байхад юу ч анзаардаггүй. Би л лав Матрикс киног үзээд одоо ч ойлгоогүй яваа маш олон хүнийг мэднэ. Энэ талын чадварыг хөгжүүлж чадах мафи гээд тоглоом бий. (Тойрч суугаад мафийн гишүүнийг илчлэх зорилгоор ярилцаж тоглодог. Дотор нь хоорондоо хуйвалдаж биенээ дэмжих мафи, тэр мафийн гишүүдийг олох зорилготой цагдаа нар, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй жирийн хүмүүс болж хуваагдана. Хуваагдахдаа хүч тэнцвэртэй байхаар шодож хуваах ба бусад хүн мафи, цагдаа, иргэн аль болохыг хэн ч мэдэхгүй. (мафийнхан биенээ, мөн цагдаа нар биенээ мэднэ) Тэгээд хэн нь мафи болох талаар маргаж өгнө дөө.. ) Ерөнхий зорилгын дор ярилцаж байгаа бүлэг дотор ондоо зорилготой бүлэг өөрсдийгөө мэдэгдэхгүйгээр өөрсдийн зорилгыг биелүүлэхийг хичээн ярилцах үнэхээр гоё шүү. Хөндлөнгөөс харахад ч үнэхээр сонирхолтой..
Мэдрэмжтэй нүд маш олон юмыг харж чадна. Ухаантай хүн гэж зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж таараа. Үнэндээ мэдээлэл үнэн зөв, хангалттай байхад шийдвэр гаргах амархан. Хүнтэй ярилцаж үзээд мэдээллээ хангалттай цуглуулах нь ухаан гэсэн үг мэт. 
Нөгөө талаар сайн муу аливаа зүйлд зохист хэмжээ гэж байдаг. (Монтень. Зохист хэмжээг баримтлах тухайд -эсээг уншаарай.) Үүнийг өөрөөр алтан дундаж гэж болох юм. Сайн зүйл ч бай хэмжээ нь хэтэрвэл тэнэг, муу зүйл болж хувирдаг. Баярлаж байгаа хүн сайхан санагддаг. Тиймээс ч бид бусдыгаа баярлуулах дуртай. Харин хэт баярлах нь ямар тэнэг харагддагийг MTV -н машиныг минь авраач! шоу нэвтрүүгээс харж болно. Магадгүй ухаантай хүний хамгийн сайн тодорхойлолт энэ байж мэдэх юм. Юү гэвээс зохист хэмжээг мэддэг хүнийг ухаантай хүн гэнэ. Үнэндээ бол энэ хэмжээг мэдэхийн тулд мэдрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдрэмжтэй хүн бол ухаантай хүн гэсэн үгээ.. 
Мэдрэмжтэй хүн биеээ зөв авч явдаг. Хамт олны дунд орчныхоо уур амьсгалыг мэдрээгүйгээс тэнэг юм яриад явдаг олон хүн бий. Ийм хүн бүх хүнийг баярлаж байхад гэнэт уурлана, гарч гүйнэ, гоё бүрдсэн уур амьсгалыг эвдэнэ. Эсвэл хүмүүсийн ярьж байсан сэдвээс тэс хөндлөн юм яриад чанга инээнэ. Тэгээд өөрийнхөө энэ байдлыг огтхон ч үл мэдрэнэ. Ийм хүн ихэвчлэн гэнэн цагаахан, бусдад хор болохооргүй хүмүүс байдаг мэт. Харин өөрийнхөө энэ байдлыг мэдэрч чаддаг нь тунирхамтгай, өөрийг нь тоосонгүй, булагнадаг мэтээр дотроо юм санадаг хүмүүс байдаг байх.. 

Тэгээд эцэст нь хүний хамгийн чухал чадвар бол мэдрэмж хэмээн тунхаглаж байна!

Та бүгдийн мэдрэмж "торгон" байх болтугай!

Monday, April 15, 2013

Хүн өөрийгөө ямраар төсөөлөн яг л тийм байдаг

Яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ?
Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно .

        Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсөддөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно.
        Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг.
Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан.
        Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй.

        Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье.
Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг:
Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг.
Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно.
Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла.

        Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг. Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй.
Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа.
Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно.

        Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг.
“Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”.
Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан

ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ


1

Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нэр нь алтан
Ачит төрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.

2

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн билээ

3

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дөлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан  тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ

4

Өргөн  талын элгэнд чандманланхан буусан
Өргөө гэрvvд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сvvний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.

5

Yvлгvй шөнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Өвч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.

6

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.

7

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.

8

Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар өдөр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.

9

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард тvмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгvй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есөн хvсэл бvтэх билээ

Хэрхэн амжилтанд хүрэх вэ

  Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ? Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг.
Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:
  • Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
  • Хүлээлгүй шууд хийж эхлэх
  • Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямаралдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
  • Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах.
Өөртөө тодорхой нэг зорилго сонгох хэрэгтэй, учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөхгүй. Шууд ажилдаа ор, учир нь онол практик хоёр хослох ёстой. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болох ёстой. Амжилтанд хүрсэн хүмүүс хүссэндээ хүртлээ аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрдэг байжээ.
Бид өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлвэл хаана ч ажиллах чадвартай билээ. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна, хийж бүтээж чадна гэж бат итгэлтэй болсон үедээ бүх зүйлийг хийж бүтээж чаддаг. Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм.. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн, сургуулийн амьдрал) хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбодь, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм.
Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах доорх долоон шинж чанар байдаг:
  1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг.Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хэчнээн хүссэн ч хэзээч гайхамшгийг бүтээж чадахгүй.
  2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.
  3. Стратеги: Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй.Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Страгтеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл хаалгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.
  4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.
  5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.
  6. Хүч чадал: Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй.. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Таньд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.
  7. Сайн харилцаа: Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай

амжилтанд хүрэх зам ганц ухрах зам мянга байдаг

Амжилт гэдэг нь ам ба ажил гэсэн үгнээс үүсэлтэй юм билээ. Ер нь ам ажил хоёр нийлэх гэсэн санаатай. Мөн амж гэсэн санаа ч байгаа мэт. Амжилтанд хүрэхэд нууцаас илүүтэй түүнд хүрэх арга зам байдаг юм болов уу. Амжилт гаргах хүсэл эрмэлзэл тэмүүлэл байгаа бол янз бүрийн арга замаар хүрч болох. Амжилтанд хүрэгсэд бүгд ирээдүйг урьдчилан таамагладаг, уйгагүй,тууштай, шантардаггүй, хүмүүсийг араасаа дагуулж чаддаг гээд л олон сайхан шинж чанартай байсан энэ чанарууд хүн бүрт харилцан адилгүй байсан ч хамгийн чухал ньтэд хүсэл эрмэлзэл зорилготой, түүндээ хүрэх арга замаа өөрсдөө олж чаддаг т гол учир нь байгаа юм. Аливааг хийх олон мянган арга байдаг Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдиссон олон шинэ бүтээл хийсэн ба оролгоороо тэргүүлдэг чинээлэг нэгэн зохион бүтээгч байсан. Эдисон бүр хүүхэд байхын ихээхэн сониуч үргэлж яагаад гэдэг асууллтыг байнга асуудаг байсанд багш нар нь залхаад түүнийг сурах чадваргүй гээд сургуулиас хөөгдөж байхад нь ээж нь миний хүү дэндүү ухаантай миний хүүгийн ухаанд заах багш энэ сургуульд байхгүй байгаад хамаг учир байгаа юм гэж өөрт нь ойлгуулж, захирлын өрөөнөөс би хүүдээ өөрөө хичээл заана гэж дагуулж гарсан гэдэг. Тэр дөнгөж 7 настай байхдаа өөрийн лабратортой байжээ. Эдисон гэрлийг шилийг зохион бүтээхэд 1000 орчин туршилт хийж байхдаа туршилт бүрийг гэрлийг шилийг хийж болохгүй тийм арга оллоо хэмээн тэмдэглэж байсан бүр би гэрлийг шилийг хийж болохгүй 950 арга оллоо хэмээнсэн байдаг. Эцэстээ тэр чадсан эдгээрээс мэдээж хийж болох 1 арга олж харин хийж болохгүй алхам бүрийг амжилтад ойртох шат болгож чаджээ. Мөн Хилтон сүлжээ зочид буудлын эзэн 9 настай байхдаа тэрээр одоогийн манай траншейнийхан гэдэг шиг гудамжинд амьдараг хүү байсан. Гэхдээ дандаа зочид буудлын ойролцоо амьдардаг байсан нь хачирхалтай бөгөөд Хилтон би яг энэ зочид буудал шиг олон зочид буудал байгуулна гэж ярьдаг байсан гэлцдэг. Түүнд хэнч туслаагүй тэр тэнэмэл хүү байсан. одоо дэлхийн тэргүүн баячуудын нэг. тэрээр анх яаж баяжсаныг мэдэхийг хүсвэл асуугаарай залуусаа би хариулая
http://youtu.be/T2m7-gXIiPw http://youtu.be/T2m7-gXIiPw