Ер нь энд тэндээс хүмүүсийн тухай сайхан муухай гээд янз янзын л
мэдээ олж сонсох юм. Хүнээс гармааргүй харгис зан авир бас төсөөлөмгүй
өгөөмөр сайхан зан чанар. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон тохиолдлууд
ч байна. Гэхдээ ойр тойрны хүмүүсээс тийм сайхан сэтгэл мэдрэх нь
юугаар ч зүйрлэмгүй сайхан санагдах юм. Өөрөө хохирч явж байж,
хохироосон хүндээ өс санахын оронд зовлонг нь ойлгон өмнөөс сандарч,
санаа зовж, учирлан ярилцаж, үүсгэсэн хэргээ өөрөө хаалгуулах гэж гүйж
байгаа хүнийг та бүхэн тийм ч олон харахгүй л байх. Магадгүй тэнэг юм
шиг санагдах байх лдаа. Гэхдээ тэр хүнээс сайхан сэтгэл, хүн чанар
мэдрэгдэж, за даа бараг л ханхалж байна дөө. Гэр бүл ойр дотны хүмүүсээс
авахуулаад түүнд санаа зовох асуудал зөндөө боловч, хохироогч этгээдийг
бас зүгээр нүдээ аниад өнгөрөөж чадахгүй нэгэн. Би өмнө нь ч гэсэн
найзаараа бахархдаг л байсан. Гэхдээ одоо түүнийг хайрламаар(ямар нэгэн
гей утга санаа ерөөсөө бүүр ерөөсөө агуулаагүй болно!) бусдад
ойлгуулмаар, жишээ болгон татаж ярьж баймаар, итгэл алдаж гутрахын цагт
түүний түүхийг санаж баймаар ажээ. За анддаа сайн сайхан бүхнийг хүсээд,
хэзээ ч битгий энэ сайхан сэтгэл, хүн чанараа алдаарай гэж захимаар
байна.
Хүнийг хэлсэн үг, хийсэн үйлдэлээр нь дүгнэдэг ч, тухайн хүний
дотор хичнээн сайхан сэтгэл нуугдаж байдгыг хэн ч тааварлашгүй ээ.
No comments:
Post a Comment