http://youtu.be/T2m7-gXIiPw

Thursday, April 18, 2013

амбиц

Би эрх чөлөөнд учиргүй дуртай юм шиг байгаам.. Амбиц алга.. Томрох тусам бүтэцлэгдсэн хариуцлагад баригдана. Уг нь ч хариуцлага гэдэг нөгөө талаар хүссэнээ бүтээх эрх чөлөө боловч би тиймэрхүү зүйл бүтээх хүн биш болтой. Нөгөө талаар багын мөрөөдлөө биелүүлэхэд саад болох юм шиг санагдаад, алдахад хариуцлага бага, онц идэвхи багатайхан ажиллаж байна даа. Хүн ямар нэг зүйлд өөрийгөө зориулах тусам түүнээсээ хүссэн хүсээгүй хамааралтай болдог. Ажил, албан тушаалаас хамааралтай болчуул юун эрх чөлөө.. Яг яс юман дээр аль хэдийн ажлаасаа асар хамааралтай болчоод байгаа л даа хэхэ..

бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө таниулах энэ тэр гэсэн хангагдаагүй хүслүүд байх нь байна. Гэхдээ хэдэн гол хүмүүс минь намайг мэддэг байхад хангалттай гээд бодцон л доо.. Угаасаа тэдэндээ хүлээн зөвшөөрөгдчихөд л болчих тийм хүмүүс л дээ..

Тэхээр миний амбиц энэ хүрээд дуусчих шиг болохын.. Хөгширсөн хойноо харамсах вий дээ.. кк

ухааны шалгуур

Ухааны шалгуур нь юу байж болох вэ?
Жишээ нь хоёр маш ухаалаг хүн байг. Тэр хоёрын аль нь илүү ухаантайг хэрхэн шалгах уу?
Ухаан гэдэгт сэтгэн бодох чадвараас ахвуулаад мэдлэг, мэдрэмж, хүнлэг сэтгэл гээд бүгдийг хамруулж ойлгоод байгаан.
Энэ талаар эхнэртэйгээ ярилцаж үзээд ертөнцийн түгээмэл (нэгдмэл) үнэнд ойрхон, түүнийг илүү ухаарсан нь илүү ухаантай гэдэг дүгнэлтэд хүрлээ л дээ..

Тэгээд энэ шалгуураар хамгийн ухаалаг хүмүүст Будда, Христ тэргүүтэй гэгээнтнүүдийг тодруулаад байна.
Та бүгдийн шалгуур юу вэ? тэгээд тэрхүү шалгуураар хамгийн ухаалаг хүмүүс нь хэн бэ?

Мэдрэмж

Урьдчилаад төлөвлөчихөөр (төсөөлчихөөр) бүтдэггүй тухай найзууд минь ярилцдаг. Анх блог нээгээд төлөвлөгөө гаргасан чинь бичих гэхээр болж өгөхгүй хойшлогдсоор л байна. Энэ удаа ойрд их сэдэл орж ирээд байгаа мэдрэмжийн тухай бодлоо буулгая даа. Оюутан байхад философийн хичээл дээр багш оюутнуудаас: хүний хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг нэрлэхийг хүссэн юм. Хайр, эрүүл мэнд, мөнгө, боловсрол, секс ... гээд л ... 30-д зүйлийг нэрлэсэний дараа тэдгээрийг эрэмбэлэх болж санал хураалаа. Хүмүүсийн үнэ цэнэтэй зүйлс бараг ижилхэн байдаг мэт. Харин хүмүүсийн хоорондын ялгаа нь тэдгээрийг эрхэмлэж үзэх эрэмбэд байдаг бололтой. Анд нөхөд минь надтай адил зүйлийг эрхэмлэдэг. (сэдэвээс хазайсан болох тул тусад нь бичих..) Тэгэхэд эхний 5 -д нүд -ийг нэрлэсэн юмдаг. Тухайн үед нүд их л чухал санагдаж байсиймдаг. Тэр санал асуулгын хувьд ангилал хийгээгүй учраас замбараа муутай дараалал байсан. Үнэндээ зөвхөн нүд гэлтгүй өөр олон чухал эрхтэн бидэнд байдаг шүү дээ. Нүд бол нохойнд ч байдаг эрхтэн. Зүрх, элэг ходоодгүй бол бид шууд л үхнэ. Харах, унших, үзэх, олох гээд нүд чухал л даа.. Гэхдээ зөвхөн шон мөргөж, нүхэнд уначихгүй хэмжээнд ашигладаг бол нүд тийм ч үнэ цэнэтэй биш. Сохор хүмүүс ч амьдарч болоод байна. Харин нүдийг хавьгүй илүү өндөр түвшинд ашиглаж байж үнэ цэнэ нь гарна. Одоо бодоход миний хувьд дээрх санал асуулгад нүдийг мэдрэмж гэдэг утгаар нь үнэлж дээгүүр эрэмблэсэн бололтой. Надад бол мэдрэмж үнэхээр чухал. Энэ ч ойлгомжтой. Хүний амьдралын зорилго аз жаргал шүү дээ.. Тэр аз жаргалаа мэдэрч чадахгүй байх нь аз жаргалгүйгээс өөрцгүй. Ямар ч дэлгүүргүй цөлд их мөнгөтэй байхтай адил.. Эсвэл та өөрийгөө тайган болгоод төсөөлөөд үз дээ... энд жирийн харах, үнэрлэх, сонсох мэдрэмжийн тухай бус, "торгон" мэдрэмжийн тухай ярьж байна. Энэ чадвар сонссон хөгжимийг чинь 2 дахин уянгалаг болгож, уусан дарсыг чинь 2 дахин амтлаг болгоно... Ер нь л таны мэдэрсэн таашаалыг хэд дахин амт оруулдаг учраас хамгаас чухал чадвар юм. 
Ажигласнаар бол хэд хэдэн төрлийн мэдрэмж байх шиг байгаа юм. (Мэдээж мааш олон л доо. Угаасаа хүний мэдрэх, хүртэх зүйлс хязгааргүй олон юм чинь..) 
Урлагийн болон гоо зүйн мэдрэмж.
Хувь хүний боловсролоос ихээхэн хамааралтай хөгждөг мэдрэмж. Боловсролыг мэдлэгээс ялгаж ойлгох хэрэгтэй байх. (Баабарын Дори идэр дүүдээ номонд илүү сайхан бичсэн байгаа) Мэдлэгийн хувьд ямар ч зүйлд мэргэшсэн хүн тэр зүйлдээ асар мэдрэмжтэй болсон байдаг. Лаазалсан махны чанар шалгагч япон хүний тухай үзэж байсан юм. Тэр хүн тагийг гаднаас нь тогшин чагнаж үзээд хэдэн мянган лаазалсан махнаас муудсаныг нь олж чаддаг байна. Ингэж мэдрэх нь тэр хүнд сайхан санагддаг байх. Энэ бол мэдлэгтэй холбоотой мэдрэмж. Машинтай холбоотой бүх зүйлийг цээжээр мэддэг, шинэ загварыг сэтгүүлээс хараад шүлс нь гоожих машины хорхойтон, импресионист зураг шүтэгч хоёрын гоо сайхны мэдрэмж угтаа адилхан мэт.. 
Хип хоп, хөнгөн хөгжим сонсдог залуусын ихэнхи нь сонгодог урлагийг тийм ч онцгой гэж хэлэхгүй байх. Зөвхөн европчуудын л өөрсдийгөө үнэлэх хэрэгсэл, хээнцэрлэл болж хөгжсөн гэх байх. Тэгээд тэр нь хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлж, дээдсийн соёл, үнэлэмж мэт санагдах болсон. Орчин үед боловсролтой, элит хэсгийнхэн болж дүр эсгэгчдийн чамирхал гэж хэлж магадгүй. (Ер нь л рок хамтлагын урт үстэй фен, сонгодог урлагийг бишрэгч хоёр бие биендээ дургүй талдаа байдаг. Аль аль нь нөгөөхөө үгүйсгээгүй хэрнээ ойшоодоггүй. Уг нь мэдэрч чадах юм бол алинаас нь ч гайхалтай таашаалыг авч болно. )Дуурийн театрын билетийн касс маш эрт хаачихдаг юм. Тэгээд хунт нуурын билет авах санаатай хоцорчихоод зогсож байтал тэнд байсан ченж: -хошин шогийн билет авах уу? гэлээ. Би өөдөөс нь хунт нуур байна уу? гэтэл: Байхгүй ээ! -хошин шог үзэхгүй, юун гачин юм үздэгийн, гээд тэнэг юм асуусан хүн рүү харж байгаа юм шиг харж билээ.. Тэгэхээр сонгодог урлаг яалтчгүй эрхэмсэг мэдрэмж. Билетээ ченжээр заруулахааргүй ихэмсэг дээд урлаг. (ер нь энэ талаар тусад нь бичье.. Эсвэл та Баабарын "Дори идэр дүүдээ" номыг уншаарай.) 
Удаах мэдрэмж нь хүн хоорондын харилцааны мэдрэмж. 
Хүний нүүрний хувирал, нүүрэн дээр байрлах хэдэн эрхтэн маш олон мэдээлэл агуулдаг билээ. Уруул гэхэд л: 
ярвайх, 
инээмсэглэх, 
ёжлох, 
ихэмсэг байх, 
бардам байх, 
тоомсоргүй хандах, 
шоолох, 
увайгүй, 
гүрийх, 
занах, 
эрхлэх, 
хүсэмжлэх, 
тэвчих, 
үзэн ядах, 
гайхах гээд хүний маш олон төлөвийг илэрхийлдэг. Нүд ч мөн ялгаагүй. Эмэгтэй хүн нүдээ маш чадамгай ашигладаг. Нүдний хувьд том жижиг хэмжээ, давхраа мэтээс илүү энэ чадвар нь эрчүүдийг татдаг мэт. Далавчаа дэвээд байгаа эрвээхэй мэт том алаг нүд хөөрхөн л дөө. Гэхдээ эмэгтэй хүний ааль нүдний хэмжээнд бус хөдөлгөөнд байх шиг. Үнэндээ хүн бүрийн нүүрэн дээр иймэрхүү бичиг байдаг. Уншихын тулд мэдрэмж хэрэгтэй гэсэн санаа юм л даа.. Хүүхэлдэйн кино бүтээгчид ч үүнийг маш чадварлаг ашигладаг. Машиныг яг л хүн шиг сэтгэл хөдлөлтэй харагдуулна. 
Дараа нь харилцан ярианы үед ярианы уур амьсгалыг мэдрэх мэдрэмж. Энэ бас маш чухал чадварыг нэг болно. Хамт олон ярилцаад суудаг даа... өөрийг нь шоолоод нирр хийтэл инээлдэхэд ойлгоогүй л сууж байдаг хүмүүс байдаг. Эсвэл хөндлөнгөөс харахад дурласан хүүхэн нь өөрт нь дургүйгээ зүйл бүрээр ойлгуулаад байхад юу ч анзаардаггүй. Би л лав Матрикс киног үзээд одоо ч ойлгоогүй яваа маш олон хүнийг мэднэ. Энэ талын чадварыг хөгжүүлж чадах мафи гээд тоглоом бий. (Тойрч суугаад мафийн гишүүнийг илчлэх зорилгоор ярилцаж тоглодог. Дотор нь хоорондоо хуйвалдаж биенээ дэмжих мафи, тэр мафийн гишүүдийг олох зорилготой цагдаа нар, хэн нь хэн бэ гэдгийг мэдэхгүй жирийн хүмүүс болж хуваагдана. Хуваагдахдаа хүч тэнцвэртэй байхаар шодож хуваах ба бусад хүн мафи, цагдаа, иргэн аль болохыг хэн ч мэдэхгүй. (мафийнхан биенээ, мөн цагдаа нар биенээ мэднэ) Тэгээд хэн нь мафи болох талаар маргаж өгнө дөө.. ) Ерөнхий зорилгын дор ярилцаж байгаа бүлэг дотор ондоо зорилготой бүлэг өөрсдийгөө мэдэгдэхгүйгээр өөрсдийн зорилгыг биелүүлэхийг хичээн ярилцах үнэхээр гоё шүү. Хөндлөнгөөс харахад ч үнэхээр сонирхолтой..
Мэдрэмжтэй нүд маш олон юмыг харж чадна. Ухаантай хүн гэж зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлж таараа. Үнэндээ мэдээлэл үнэн зөв, хангалттай байхад шийдвэр гаргах амархан. Хүнтэй ярилцаж үзээд мэдээллээ хангалттай цуглуулах нь ухаан гэсэн үг мэт. 
Нөгөө талаар сайн муу аливаа зүйлд зохист хэмжээ гэж байдаг. (Монтень. Зохист хэмжээг баримтлах тухайд -эсээг уншаарай.) Үүнийг өөрөөр алтан дундаж гэж болох юм. Сайн зүйл ч бай хэмжээ нь хэтэрвэл тэнэг, муу зүйл болж хувирдаг. Баярлаж байгаа хүн сайхан санагддаг. Тиймээс ч бид бусдыгаа баярлуулах дуртай. Харин хэт баярлах нь ямар тэнэг харагддагийг MTV -н машиныг минь авраач! шоу нэвтрүүгээс харж болно. Магадгүй ухаантай хүний хамгийн сайн тодорхойлолт энэ байж мэдэх юм. Юү гэвээс зохист хэмжээг мэддэг хүнийг ухаантай хүн гэнэ. Үнэндээ бол энэ хэмжээг мэдэхийн тулд мэдрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мэдрэмжтэй хүн бол ухаантай хүн гэсэн үгээ.. 
Мэдрэмжтэй хүн биеээ зөв авч явдаг. Хамт олны дунд орчныхоо уур амьсгалыг мэдрээгүйгээс тэнэг юм яриад явдаг олон хүн бий. Ийм хүн бүх хүнийг баярлаж байхад гэнэт уурлана, гарч гүйнэ, гоё бүрдсэн уур амьсгалыг эвдэнэ. Эсвэл хүмүүсийн ярьж байсан сэдвээс тэс хөндлөн юм яриад чанга инээнэ. Тэгээд өөрийнхөө энэ байдлыг огтхон ч үл мэдрэнэ. Ийм хүн ихэвчлэн гэнэн цагаахан, бусдад хор болохооргүй хүмүүс байдаг мэт. Харин өөрийнхөө энэ байдлыг мэдэрч чаддаг нь тунирхамтгай, өөрийг нь тоосонгүй, булагнадаг мэтээр дотроо юм санадаг хүмүүс байдаг байх.. 

Тэгээд эцэст нь хүний хамгийн чухал чадвар бол мэдрэмж хэмээн тунхаглаж байна!

Та бүгдийн мэдрэмж "торгон" байх болтугай!

Monday, April 15, 2013

Хүн өөрийгөө ямраар төсөөлөн яг л тийм байдаг

Яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ?
Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно .

        Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсөддөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно.
        Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг.
Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан.
        Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй.

        Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье.
Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг:
Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг.
Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно.
Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла.

        Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг. Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй.
Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа.
Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно.

        Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг.
“Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”.
Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан

ЕСӨН ЭРДЭНИЙН ОРОН

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мөнгөн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй өргөн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есөн эрдэнэ


1

Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй өргөн талын шимт хөрсөнд төлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ
Энэрэлт төрийн далбаанд эгнэгт өнгөлөг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нэр нь алтан
Ачит төрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.

2

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв
Саалийнхаа дээжийг өргөж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мөнгөн байв
Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мөнгөн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мөнгөн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мөнгөн,
Ээжийн цацлын халбага нь мөнгөн,
Сар наадсан ус нь мөнгөн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мөнгөн,
Миний эх орон мөнгөн билээ

3

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дөлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян төгс өргөө цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дөлтөн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан  тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ

4

Өргөн  талын элгэнд чандманланхан буусан
Өргөө гэрvvд минь танан өнгөөр цавцайна
Өчнөөн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Өвгөн цаст оргил танан өнгөөр цагаарна
Өлзийт ерөөл билэгдэж, өнөр буурал эхийн
Өргөсөн сvvний дусал танан өнгөөр цацарна
Өнөөдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Өвлөж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.

5

Yvлгvй шөнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Өвч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг өвсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хөх тэнгэрийн нь одод сувдан,
Хөдөө талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.

6

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн өнгөөр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сөгнөсөн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн өнгөөр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.

7

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дөрөө мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хөвөөлөн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дөрөө авбал
Угалз ширээлсэн гөлөм нь оюу ногоон байв
Усны зөөлөн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гөлөм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.

8

Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар өдөр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн өвлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр  зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.

9

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл өртөөлсөн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан өнөр өөдрөг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.
Мэргэд цэцэлсэн далай хөлгөн их судрыг
Миний ард тvмэн есөн эрдэнээр бичдэг билээ
Мөнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есөн эрдэнэ дэвсдэг билээ
Мөхөлгvй эрдэнийн дээж есөн эрдэм төгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мөрөөдөл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есөн хvсэл бvтэх билээ

Хэрхэн амжилтанд хүрэх вэ

  Зарим хүмүүс яаж ийм их амжилтанд хүрдэг вэ? Хариулт нь: Тэд өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг.
Их амжилт гаргасан хүмүүс дараах дөрвөн дүрмийг амьдралдаа баримталдаг байжээ:
  • Юу хүсэж байгаагаа маш сайн тодорхойлох
  • Хүлээлгүй шууд хийж эхлэх
  • Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямаралдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох
  • Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах.
Өөртөө тодорхой нэг зорилго сонгох хэрэгтэй, учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөхгүй. Шууд ажилдаа ор, учир нь онол практик хоёр хослох ёстой. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлагa тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болох ёстой. Амжилтанд хүрсэн хүмүүс хүссэндээ хүртлээ аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрдэг байжээ.
Бид өөрсдийгөө өөрчилж, хөгжүүлвэл хаана ч ажиллах чадвартай билээ. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна, хийж бүтээж чадна гэж бат итгэлтэй болсон үедээ бүх зүйлийг хийж бүтээж чаддаг. Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм.. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн, сургуулийн амьдрал) хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбодь, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм.
Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах доорх долоон шинж чанар байдаг:
  1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг.Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хэчнээн хүссэн ч хэзээч гайхамшгийг бүтээж чадахгүй.
  2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.
  3. Стратеги: Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй.Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Страгтеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл хаалгыг нь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.
  4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм. Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.
  5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл, үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.
  6. Хүч чадал: Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй.. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Таньд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.
  7. Сайн харилцаа: Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай

амжилтанд хүрэх зам ганц ухрах зам мянга байдаг

Амжилт гэдэг нь ам ба ажил гэсэн үгнээс үүсэлтэй юм билээ. Ер нь ам ажил хоёр нийлэх гэсэн санаатай. Мөн амж гэсэн санаа ч байгаа мэт. Амжилтанд хүрэхэд нууцаас илүүтэй түүнд хүрэх арга зам байдаг юм болов уу. Амжилт гаргах хүсэл эрмэлзэл тэмүүлэл байгаа бол янз бүрийн арга замаар хүрч болох. Амжилтанд хүрэгсэд бүгд ирээдүйг урьдчилан таамагладаг, уйгагүй,тууштай, шантардаггүй, хүмүүсийг араасаа дагуулж чаддаг гээд л олон сайхан шинж чанартай байсан энэ чанарууд хүн бүрт харилцан адилгүй байсан ч хамгийн чухал ньтэд хүсэл эрмэлзэл зорилготой, түүндээ хүрэх арга замаа өөрсдөө олж чаддаг т гол учир нь байгаа юм. Аливааг хийх олон мянган арга байдаг Америкийн нэрт зохион бүтээгч Томас Эдиссон олон шинэ бүтээл хийсэн ба оролгоороо тэргүүлдэг чинээлэг нэгэн зохион бүтээгч байсан. Эдисон бүр хүүхэд байхын ихээхэн сониуч үргэлж яагаад гэдэг асууллтыг байнга асуудаг байсанд багш нар нь залхаад түүнийг сурах чадваргүй гээд сургуулиас хөөгдөж байхад нь ээж нь миний хүү дэндүү ухаантай миний хүүгийн ухаанд заах багш энэ сургуульд байхгүй байгаад хамаг учир байгаа юм гэж өөрт нь ойлгуулж, захирлын өрөөнөөс би хүүдээ өөрөө хичээл заана гэж дагуулж гарсан гэдэг. Тэр дөнгөж 7 настай байхдаа өөрийн лабратортой байжээ. Эдисон гэрлийг шилийг зохион бүтээхэд 1000 орчин туршилт хийж байхдаа туршилт бүрийг гэрлийг шилийг хийж болохгүй тийм арга оллоо хэмээн тэмдэглэж байсан бүр би гэрлийг шилийг хийж болохгүй 950 арга оллоо хэмээнсэн байдаг. Эцэстээ тэр чадсан эдгээрээс мэдээж хийж болох 1 арга олж харин хийж болохгүй алхам бүрийг амжилтад ойртох шат болгож чаджээ. Мөн Хилтон сүлжээ зочид буудлын эзэн 9 настай байхдаа тэрээр одоогийн манай траншейнийхан гэдэг шиг гудамжинд амьдараг хүү байсан. Гэхдээ дандаа зочид буудлын ойролцоо амьдардаг байсан нь хачирхалтай бөгөөд Хилтон би яг энэ зочид буудал шиг олон зочид буудал байгуулна гэж ярьдаг байсан гэлцдэг. Түүнд хэнч туслаагүй тэр тэнэмэл хүү байсан. одоо дэлхийн тэргүүн баячуудын нэг. тэрээр анх яаж баяжсаныг мэдэхийг хүсвэл асуугаарай залуусаа би хариулая

Sunday, April 14, 2013

Сайхан сэтгэл МУГЖ Энхзул

1. Хүний сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд
Хүж дэлхийд би хүслээ шингээн дуулмаар байна
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.

Дх: Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.

2. Андын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд
Алтан дэлхийд би аялгуут дуугаа дуулмаар байна
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.

Дх: Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.

3. Найзын сайхан сэтгэлийг хайрлаж яваарай гээд
Нарт хорвоод би нандин бүхнийг дуулмаар байна
Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ.

Дх: Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг
Ялгуун сарны доор үгээр хэлэхийн аргагүй ээ, үгээр хэлэхийн аргагүй ээ. /2 удаа/.

Хүний сайхан сэтгэл

Ер нь энд тэндээс хүмүүсийн тухай сайхан муухай гээд янз янзын л мэдээ олж сонсох юм. Хүнээс гармааргүй харгис зан авир бас төсөөлөмгүй өгөөмөр сайхан зан чанар. Хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон тохиолдлууд ч байна. Гэхдээ ойр тойрны хүмүүсээс тийм сайхан сэтгэл мэдрэх нь юугаар ч зүйрлэмгүй сайхан санагдах юм. Өөрөө хохирч явж байж, хохироосон хүндээ өс санахын оронд зовлонг нь ойлгон өмнөөс сандарч, санаа зовж, учирлан ярилцаж, үүсгэсэн хэргээ өөрөө хаалгуулах гэж гүйж байгаа хүнийг та бүхэн тийм ч олон харахгүй л байх. Магадгүй тэнэг юм шиг санагдах байх лдаа. Гэхдээ тэр хүнээс сайхан сэтгэл, хүн чанар мэдрэгдэж, за даа бараг л ханхалж байна дөө. Гэр бүл ойр дотны хүмүүсээс авахуулаад түүнд санаа зовох асуудал зөндөө боловч, хохироогч этгээдийг бас зүгээр нүдээ аниад өнгөрөөж чадахгүй нэгэн. Би өмнө нь ч гэсэн найзаараа бахархдаг л байсан. Гэхдээ одоо түүнийг хайрламаар(ямар нэгэн гей утга санаа ерөөсөө бүүр ерөөсөө агуулаагүй болно!) бусдад ойлгуулмаар, жишээ болгон татаж ярьж баймаар, итгэл алдаж гутрахын цагт түүний түүхийг санаж баймаар ажээ. За анддаа сайн сайхан бүхнийг хүсээд, хэзээ ч битгий энэ сайхан сэтгэл, хүн чанараа алдаарай гэж захимаар байна.
Хүнийг хэлсэн үг, хийсэн үйлдэлээр нь дүгнэдэг ч, тухайн хүний дотор хичнээн сайхан сэтгэл нуугдаж байдгыг хэн ч тааварлашгүй ээ.

Sunday, April 7, 2013

монголын 100 суут хүний тухай номоо заавал уншаарай

Баатар өвөг дээдэсийн аугаа түүх, монггол үндэстэний үзэл санаа, нүүдэлчидийн гүн ухаан, суут хүмүүсийн тухай “Монгголын зуун суут хүн” (mong; Monggol-un jagun suutu khumun, eng; The most influential 100 persons in Mongolian history) зохиолыг хүргэж байна. Монгол хэмээх нэрийг дэлхий дахинаа дуурсгасан Чинггис хаган, Өгэдэй хаган, Гүюг хаган, Мөнгхэ хаган, Хубилай хаган, Бату хаган, тэдний эрэлхэг өрлүгүүд, суут үр ач нар, Модун шаньюй, Аттила хаган, Доголон Тэмүр хаган, Бабур хаган, Акбар хаган нарын нэрийг дэлхий дахинаа олон үеийн турш эдүгээ хүртэл амьдарч буй хүн төрөлхитөн мэдэж их тал нутагаас төрж гарсан арад түмэнийг биширч, тайлагдашгүй далдын хүч мэт үзэж, тайлж мэдэхийг хүссээр өдийг хүрсэн билээ. Арад түмэн гэдэгийг алдар нэр, түүх хоёроор үнэлдэг тул Дэлхийн соёл иргэншилийн хөгжил дээр хүчтэй тэсрэлт болон гарч ирсэн баатарлаг арад түмэний аугаа түүхийг монголын олон үрс санаж байдаг юм. АНУ-ын "Нью-Йорк Таймс", "Вашингтон пост" сонинууд Чинггис хаганыг хоёрдугаар мянганы суут хүнээр тодорхойлож тодоруулагсан билээ. Монгол хүн бүр нэгэн дуугаар Чинггис хаганыг шүтэн биширэж, өлгийтэй байх цагаас сонсож, хэлд орох үеэсээ л Чинггис хаганы нэрийг дуудаж, ярьж байна. Орчин үеийн даяарчилал хүчтэй явагдаж, монголын үрс дэлхий ертөнцийн олон алдарт хүмүүсийн үйл амьдралаас мэдэрч, мэддэг болсон байгаа боловч Монголын алдар суут хүмүүсийг илүү мэдэрч, бахархаж байна. 2000 гаруй жилийн түүхийн урт хугацаанд Монголын түүхэн дээр Их хагануудаас гадна олон суут өрлүгүүд, багатур эрс, ухаант мэргэд төрж гарсан билээ. Монголчуудын суут их хүмүүсээс шилэн сонгож энэхүү бүтээлийг бичсэн юм. Энэхүү бүтээл дээр, улс гүрэн гэсэн өнцөгөөс бус, нүүдэлчидийн түүхэн дээр тодорч гарсан хүмүүсийг сонгосон юм. Монголын түүхэн дээр Хүннү, Хүн, Сүмбэ, Нирун, Авар, Эргүнэ гүнгийн Монголчууд, Хитан, Хара Хитан, Хамаг Монгол, Их Монгол, Алтан Орду улус, Хөхэ Юан улус, Ил Хагант улус, Цагаадайн улус, Нэгдүсүн Монгол (Ар Юан), Ойрад, Халха Монгол, Хошууд, Түмэд, Халха, Цахар, Харачин, Хорчин, Жаруд, Ордос, Барга-Буриад, Хотохойд зэрэг аймагийн бие даасан ханлигууд, Зүүнгарын хант улус, Манжу Чинг гүрэний эзэрхийлэл дэхь Монгол улус, өөртөө засан тогтносон Монгол Улус, Бүгд Найрамдах Монгол Арад Улус, Монгол Улусын үеийн түүхэн дэхь тодорч их хүмүүсээс суут 100 монгол хүмүүний намтар цадигийг нэгтгэж дэлгэрэнгүй бичсэн юм. Энэхүү 100 монгол хүн бол Монголын түүх, дэлхийн түүх болон шинжилэх ухаанд гарсан аугаа өөрчилөлтийг авчирч чадсан хүмүүс бүлгээ. Монголын суут 100 хүнийг сонгохдоо бүх монгол угсаатаныг бүхэлд нь хамаруулж бүс нутаг ба газар нутагийн байршилыг ч давхар бодолцож оруулсан болно. Тус номын дотор монгол овогтоны дотороос төрж гарсан 100 суут хүний намтар, үйл хэрэг, үзэл санааг дэлгэрэнгүй үгүүлсэн болно. Тэдгээр 100 хүний талаар дорхи байдалаар бичсэн болно. Үүнд; 1. Уг гарбали (тухайн хүний аль аймагийн аль овогийн гаралтай, түүний угийн бичигийн талаар тодорхой бичсэн) 2. Тухайн хүний бага нас ба идэр нас 3. Тухайн хүний үйл хэрэг, үзэл санаа (улус төрийн үйл хэрэг, цэрэгийн үйл хэрэг, гүн ухааны үзэл санаа, төрийн үзэл санаа) 4. Тухайн хүн нас эцэслэсэн нь 5. Тухайн хүний үр хөбэгүд, гэр бүл Хүн тус бүр дээр эдгээр дэс дараалалаар намтар түүхийг бичиж, түүний суу алдарын тухай тодорхой үгүүлсэн болно. Тус ном нь 10-ийн фонтоор 950 хуудас болж байгаа бөгөөд 11-ийн фонтоор 1000 хуудас болж байна. Нэг хүний түүх намтар нь 4-16 хуудастай, дундажаар 8 хуудас болж байгаа юм. Тус ном орчин үеийн монгол хэлээр бичигдсэн болно. (Монгол бичиг/сонгодог хэлээр галиглаж бичээгүй) Монголын суут хүмүүс нь - Төрийн зүтгэлтэнүүд /хаган, хан, шанюй, төрийн тэргүүн, ерөнхий сайд/ - Цэрэгийн зүтгэлтэнүүд /өрлүг, багатур/ - Шашины зүтгэлтэнүүд /гэгээн, хутугту, хубилгаад, бандида/ - Эрдэмтэд /гүн ухаантан, угсаатан зүйч, түүхч гм./ - Зохиолчид /зохиолч, бичигийн эрдэмтэн, яруу найрагч гм/ - Зураачид - Хөгжимийн зохиолчид /хөгжимийн зохиолч, туульч/ гэсэн ерөнхий байдалаар ангилж бичсэн юм. Монголын суут хүмүүсийн талаар бичсэн ийм бүтээл одоогоор байхгүй бөгөөд нэрт хүмүүсийн намтарын ойллого, нэрт өрлүг жанжинууд, төрийн түшээд зэрэгээр бичсэн түүхэн намтарын олон зохиол байдаг. “Монголын 100 суут хүн” –д сонгогдож орсон хүмүүс бол; - Монгол овогтоны дотороос улс гүрэн үндэслэгч, ханлиг улус үндэслэгч хаган, хан, шанюй нар, - Цэрэгийн томоохон аян дайныг удирдаж дэлхий дахин ба бүс нутагийн хэмжээнд алдар нэрээ мөнхөлсөн, арад түмэний дотор түүний талаар олон янзын домог яригдсаар өдий хүрсэн багатур, өрлүгүүд, - Монгол улусыг удирдаж эдийн засаг, соёл уламжилал, ахуй байдалын талаар ахиц дэвшил гаргасан төрийн зүтгэлтэнүүд - Будда-ийн гүн ухаан, ялангуяа Нагаржунайн төв үзэлээр дэлхий дахинд алдаршсан монгол гүн ухаантанууд, - Гүн ухаан, угсаатан зүй, түүх зэрэг шинжилэх ухааны төрөлөөр их амжилт гаргасан эрдэмтэд, - Үргэлжилсэн үгийн зохиол, яруу найрагийн төрөлөөр онцгой авьяас билигээр зохиол бүтээлээ туурбиж арад түмэний дотор алдар нь мөнхөрч үлдсэн зохиолчид, яруу найрагчид. - Монгол зурагийн ухааныг хөгжүүлж, алдар нэрээ мөнхөлсөн нэрт зураачид, уран барималчид. - Орчин үеийн хөгжимийн зохиолыг үндэслэгч хөгжимийн их зохиолчид, монгол арадын туульсийн зохиолыг хөгжүүлж эртний туульсыг өблүүлэхэд их амжилт гаргасан туульчид Өндөр шалгуураар эдгээр 100 хүнийг сонгож энэхүү бүтээлийг туурбисан болно. Монголын тусгаар тогтнол, хэл соёл, түүхийн төлөө энэ нас амьдралаа зориулсан үе үеийн шилдэгийн шилдэг хаан, өрлүг баатар, эрдэмтэн мэргэдийн тухай ном болно. Монгол хүний дайчин зориг, оюун ухаан өндөр бөгөөд монгол хүн бүр өвөрмөц намтар түүхээ зуран үлдээж тухайн цаг үедээ амьдарч Монгол нутагаа хамгаалж, эх түүхээ бүтээлцэсээр ирсэн юм. Энэхүү номон дээр монголчуудын түүхийг бүтээгчид, нүүдэлчин арад түмэний оюун санааг бүтээгчидийн тухай үгүүлэх болно. Монголчуудын алдар суут өвөг дээдэсийн минь нутагаа хамгаалж, дэлхийн соёл, улус төр, цэрэг, шинжилэх ухааны түүхэн дээр тодорч гарсан эртний өвөг дээдэсийг минь суу алдар мөнх орших болтугай.

Хайрын үлгэр

Эрт урьд цагт нэгэн сүм байжээ. Тэр сүмд эргэл мөргөлчдийн хөл тасардаггүй байлаа. Сүмийн дээвэр дээр нэгэн аалз торлон амьдаðдаг байсан ба он цагийн урсгалыг даган мөргөлчдийн мөргөл, арц хүжийн үнэр дор 1000 жил болоод багагүй бурхны номд суралцсан байв. Энэ сүм бурхны анхаарлыг татаснаар нэгэн өдөр бурхан багш залран ирэв гэнэ. Бурхан багш сүмийн байдалтай танилцаад сүмээс гарч явах үедээ өнөөх аалзыг харав. Бурхан: - Энд чи бид хоёр тааралддаг нь үнэхээр хувь тавилан. Чи мянган жил бурханы номын дуу сонссон. Би чамайг шалгаж үзье. гэв. Аалз үүнийг сонсоод ихэд баярлан дуртайяа зөвшөөрөв. Бурхан багш: - Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо: - Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо яваад өгөв. Цаг хугацаа урсан урссаар дахин 1000 жил өнгөрөв. Аалзны эрдэм дээшилсээр л байв. Тэгээд бурхан багш дахин ирж асуув. - Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо: - Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо “ За, чи сайн бодоод байж байгаарай” гэснээ мөн л яван одлоо. Эгэл хорвоогийн наран саран ээлжилсээр дахин 1000 жил өнгөрч, нэгэн Салхи Шүүдрийн дуслыг аалзны торон äээр авчрав. Аалз түүнийг харан харан, цэвэр сайхан бие, гоо үзэсгэлэнд нь дурлаж орхив. Тэгээд тэр "Ýнэ өдөр бол миний өнгөрсөн 1000 жилийн дотор хамгийн жаргалтай өдөр" гэж бодов. Гэтэл нэгэн өдөр салхи ирээд шүүдрийн дуслыг íü аваад явчихав. Энэ үед бурхан багш мөн л залран ирээд аалзнаас “ Энэ хорвоод хамгийн ховор нандийн зүйл юу болохыг чи мэдсэн үү” гэж асуув. Аалз мөн л “ Олоогүй” ба “Алдсан” хоёр гэж хариулав. Тэгээд аалз “ Òà íадад яагаад хүний орчлонгийн амьдралыг амсуулдаггүй юм бэ?" гэж бурхнаас асуув. Ингээд аалз хааны түшмэлийн гэрт охин нь болж мэндлэв. Тэрээр царайлаг зүс сайтай сайхан охин болсон байв. Хааны шинэ сайд Шүүдрийн дусал нэгэн их дайллага хийсэн тэр өдөр аалз Шүүдрийн дуслыг хараад өөрийн эрхгүй дурлав. Гэвч тэнд олон хүн байсан тул юу ч ярьж чадсангүй. Үүнээс хэдэн өдрийн дараа аалз ээжийгээ даган сүмд очиж мөргөл үйлдэж явахдаа Шүүдрийн дусалтай тааралдлаа. Тэгээд аалз хайрын харцаар шүүдрийн дуслыг ширтэн юм ярьж суунгаа “ Та бид хоёр урьд төрөлдөө нэгэн мөч цуг байснаа санаж байна уу” гэж асуув. Үүнийг сонссон шүүдрийн дусал түүнийг шоолон инээсээр салан одов. Хэд хоногийн дараа хаан өөрийн охин салхийг шүүдрийн дусалтай, аалзыг өөрийн хүү өвстэй тус тус хуримлуулахаар болов. Аалз авхай үүнийг сонсоод ихэд сэтгэлээр унан, хоол унднаас гаран байх үед Өвс ирж тайтгаруулан “ Би чамайг харсан тэр мөчөөс дурласан. Хаан эцгээс гуйж байж чамтай хуримлахаар болсон. Хэрвээ чи дургүй байгаа бол би үхээд өгье гэж сэлэм гарган амиа егүүтгэхийг завдах яг тэр мөчид бурхан тэнгэрээс бууж ирэв. Тэгээд: “ Аалз аа, чи тэр шүүдрийн дуслыг хэн энэ хорвоод аьчирсныг мэдэх үү? Салхи авчирсан. Эцэстээ салхи мөн авч явсан. Шүүдрийн дусал бол салхийнх. Чиний хувьд бол тэр амьдралын нэгээхэн л хэсэг. Харин хааны хөвгүүн бол тэр 3000 жилд чамайг харж, чамд дурлаж хайрласан тэр өвс юм шүү дээ. Одоо энэ хордоов юу хамгийн нандин зүйл болохыг хэл дээ” гэв. Бүхнийг ойлгосон аалз: Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” биш, харин чиний гарт байгаа, хажууд чинь байгаа, одоо жинхэнэ байгаа тэр л жаргал юм байна” гэв. Энэ үед бурхан хэдийнээ яван одсон байлаа.
Онч мэргэн үгс олон байдаг боловч хүний зүрхэнд хүрэхээр хүчтэй үгс цөөн билээ. Энд таны шинэ өдрийг цэнэглэх, таныг зоригжуулж, өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ замнуулах алдартай 9 онч үгийг толилуулж байна. Энд байгаа үнэн гэвэл ТА ЮУ ХҮСНЭ түүнийгээ л авна, түүгээрээ л явна. Таныг саатуулах зүйл бол зөвхөн та гэдгийг санаарай. 1. "Санаа зоволт гэдэг бол дүүжин сандалтай л адил зүйл. Та ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа хэрнээ таныг ч хааш нь ч аваачихгүй." Ван Уилдер ‘Worrying is like a rocking chair. It gives you something to do but it doesn’t get you anywhere.’ – Van Wilder Бид бүгдээрээ л шаардлагагүй зүйлс дээр санаагаа зовоодог. Таны санааг зовоож байсан тэр бүх үеүд рүү эргээд хар даа. Санаа зоволт ямар нэгэн асуудлыг шийдэж чадсан байна уу? Хэрвээ та энэ талаар сайн бодоод үзэх юм бол санаа зовсоноор ямар ч зүйл дээрдэхгүй, юуг ч шийдвэрлэж чадахгүй гэдгийг ойlгоно гэж бодож байна.Үнэн хэрэгтээ бол санаа зоволт нь байдлыг улам дордуулж, таныг улам л тааламжгүй байдалд оруулна. Ямар нэгэн зүйл санааг тань зовоогоод эхлэх л юм бол та анхаарлаа өөр тийш нь хан;уулж, уг асуудлын талаар юу хийж чадахыгаа бод. Хэрвээ хийж чадах зүйл байхгүй бол ЗҮГЭЭР Л ОРХИЧИХ. 2. "Амжилтанд хүрэх үү алдаа гаргах уу гэдгийг оюун бодол л шийддэг."‘– Хэнри Форд ‘It’s your thinking that decides whether you’re going to succeed or fail.’ – Henry Ford Зарим юмыг яагаад хийж чадаагүй талаар шалтаг шалтгаан бодож олсондоо ихэнх хүмүүс баяртай байдаг байх. Гэвч хүмүүсийг амжилтгүй байх, алдах шалтаг нь тэдний оюун бодолд байдаг байна. Амжилттай хүмүүсийн нийтлэг нэгэн зан төлөв бол тэд үргэлж өөдрөг, эерэг байж, хэзээ ч бууж өгдөггүйд оршино. Тэд өөрсдийгөө амжилт гаргаж, сорилуудыг даван туулж байгаагаар байнга төсөөлдөг. Хэрвээ та өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаар амьдрахыг хүсч байвал хамгийн эхэнд бодож төсөөлөх хэрэгтэй. 3. " Амжилтанд хүрэхээр шийдсэн таны шийдвэр бүхнээс чухал гэдгийг сана." - Абраам Линкольн ‘Remember that your own resolution to succeed is more important than any other.’ – Abraham Lincoln Амжилтанд хүрэх үү үгүй юу гэдгийг таны шийдвэр, таны тодорхойлолт л шийддэг. Та хэдэн арван удаа, хэдэн зуун удаа бүтэлгүйтэж ялагдсан ч бай, бууж өгөөгүй л бол амжилтанд хүрэх нь гарцаагүй юм. Хэрвээ ч өөрөө л шийдсэн бол амжилтанд хүрч, сайхан амьдарч, хүссэн бүхнээ авч чадна. 4. "Та юуг ч хийж чадна, гэхдээ бүгдийг хийж чадахгүй." - Дэвид Аллен ‘You can do anything, but not everything.’ – David Allen Та хүссэн бүхнээ хийж чадна, гэхдээ нэгэн зэрэг бүгдийг хийж чадахгүй. Яг одоо амьдралдаа дагахыг хүсч буй цөөн үндсэн зорилтуудаа л авах хэрэгтэй. Эсвэл бүр гол ганцыг сонговол бүр сайн. Энэ нь таныг илүү бүтээмжтэй байлгаад зогсохгүй илүү зоримог /мотивацилагдсан/, тэмүүлэлтэйгээр үйлдэлд хандахад тусална. Аль болох цөөн зүйл дээр төвлөрөх нь таны дотоод ухамсрыг хуваарилалгүйгээр зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүлэхэд тустай. 5. " Хэрвээ та үзээд алдахгүй бол 100% алдаж буудлаа гэсэн үг" -Уэйн Грэтзки. ‘You miss 100 percent of the shots you never take.’ – Wayne Gretzky Харамсч явдаг зүйл танд олон байдаг уу? Тэр үед хийхээр зориглох минь яалаа гэсэн бодол хичнээн удаа орж ирж байсан бэ? Хэрвээ та ихэнх хүмүүсийн л адил бол ийм тохиолдол үе үе гардаг л байх ёстой. Тэгвэл одоо энэ мэдрэмжээ үйл хэрэгтээ ашигла. Боломжгүй мэт санагдаж байсан ч өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Йогийн хичээлд сууж, оролдож үзэхийг дандаа хүсдэг байсан уран зургаа зурж, онлайн бизнес хийсэн ч болно шүү дээ. 6. " Бид өөрсдийн давтан хийж байдаг үйлийн үрүүд юм, тиймээс амжилттай байдал гэдэг бол үйлдэл биш харин зуршил байх ёстой." -Аристотель ‘We are what we repeatedly do; excellence, then, is not an act but a habit.’ – Aristotle Эр зориг, хувийн сахилга бат, болон ажлын ард гарах чадвар бол эхээс цуг төрдөг зүйл биш юм. Та өөрийн бүтээлч чанар, тасралтгүй ажиллаж тавьсан зорилгодоо хүрдэг зуршлаа хөгжүүлж болох юм.Өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаараа амьдарч байгаа хүмүүс ийм чадвартай байдаг. Учир нь тэд энэ тал дээр байнга ажилладаг. Гэхдээ тэд одоо таны байгаа нөхцөл байдалд ч гэсэн байж үзсэн. Гагцхүү тэд сул дорой, назгай байдлаа даван туулж, байнга урагшлах замыг барьж эхэлсэн юм. Та ч гэсэн үүнийг хийж чадна. Та ямар нэгэн шалтаг тоочдог байж болно л доо, гэхдээ ямар нэгэн оролдлогыг заавал хийдэг байх шаардлагатай. 7. "Мөнгөний төлөө биш юм шиг ажилла, хэзээ ч чамайг гомдоохгүй юм шиг хайрла, хэн ч чамайг хараагүй юм шиг бүжиглэ." - Нэр нь үл мэдэгдэх ‘Work like you don’t need money, love like you’ve never been hurt, and dance like no one’s watching.’ – Unknown Author Ихэнх хүмүүс хайрласныхаа төлөө хайрлуулахыг хүсдэг. Мөн ихэнх хүмүүс айдсаасаа болоод бүжиглэдэггүй. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл сайхан л санагдаж байвал зүгээр л хайрла, ийм хөдөлгөөн хийснээрээ та тэнэг харагдах байлаа өөрөө хүсч байгаагаараа л бүжиглэ. Ажил тань танд үнэхээр л таалагддаг бол өөр юуны ч тухай бодолгүй ажилдаа өөрийгөө зориулан ажилла. Амьдрал гэдэг бол адал явдал, зугаа цэнгэл, сэтгэл хөдлөл, утга учраар дүүрэн зүйл. Тиймээс та амьдралаас чамд оногдсон бүхнийг эдлэх л хэрэгтэй. 8. "Логик чамайг А цэгээс Б рүү хүргэнэ. Харин төсөөлөл чамайг хаана ч аваачиж чадна." -Алберт Эйнштен ‘Logic will get you from A to B. Imagination will take you everywhere.’ – Albert Einstein Мөрөөдлийн амьдралаа бий болгохын тулд өөрийн төсөөллөө ашигла. Та таталцлын хуулийн талаар лав сонссон байх. Харамсалтай нь зарим хүмүүс үйлдлийн хуулийг мартсан байдаг. Өөрийн дотоод ухамсартаа хүсч байгаа зүйлийнхээ үрийг суулгахад төсөөлөл тусална. Харин үүний дараа үйлдлээрээ илэрхийлж эхэл. Хэрвээ та үнэхээр хүсч байгаа л бол хүссэн бүхнээ авч чадна /хийж чадна/. 9. "Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг." - Лао Цу ’The journey of a thousand miles must begin with a single step.’ – Lao Tzu Энэ амьдралдаа та юунд ч хүрэхийг хүсч байж болно. Таны аялал урт удаан байж ч болно. Гэхдээ аялал бүхэн эхний ганц алхмаас эхэлдэг гэдгийг санаарай. Эхлэхийг хүссэн зүйлээ яг одоо л эхэл. Эс бөгөөс дахиад л маргааш гэж хойш тавих болно. Магадгүй тэр маргааш хэзээ ч ирэхгүй байвал яана. Тиймээс та яг одоо эхлээрэй.

Sunday, March 24, 2013

Өөдрөг явах 25 зарчим

  1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
  2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
  3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг нь тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
  4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
  5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
  6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зоригтой хэлж сур.
  8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Өөрийгөө хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
  9. Өдрийн аль цагт хамгийн их бүтээлч байдгаа мэдэж ав. Чухамхүү тэр цагийг л дэмий зүйлд бүү үр. Амрах хооллоход тэр цагийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
  11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, явган явахыг хичээ.
  12. Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
  13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
  14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж үр дүнг шалгаж бай.
  15. Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
  16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусла.
  17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
  19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
  20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
  21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээн авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
  22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдад ойлгуулж бай.
  23. Хүнээс үг сонсох сайхан. Бусдыг магтаж өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусла.
  24. Өөртөө их үүрэг ачаалал өгч сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Амжилттай суралцах 10 зарчим


1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай. Суралцах хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг гэж үгүй.
2. Анхаарлаа төвлөрүүл. Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цааш суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж, суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Сайн хөдөлмөрлөж, хөдөлмөрийг хайрлаж сур. Зохион бүтээгч Эдисоний "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1 %-ийг авъяасаар, 99%-ийг хичээл зүтгэлээр бий болгодог" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зохицуулж бай. Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэж ойлгосноор үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таниж мэднэ. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж байх нь зүйтэй.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал мэдрэмжээ ашиглаж сур. Уншиж буй буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд, тодоор дүрслэн сэтгэхийг аль болохоор хичээж бай. "Хүний үүрэг зөвхөн мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох оч байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй. Багш л толгойд хийгээд өгчихнө гэж хүлээж болохгүй.
8. Гэрийн номын сандаа хичээлийн хуваарь, цагийн хуваарь , ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг зэрэг өөрт хэрэгтэй гэсэн зүйлүүдээ аль болох өөртөө ойр, олоход буюу авахад хялбар тависан байх хэрэгтэй.
9. Өөртөө олж авсан мэдлэгийг хаана яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай. Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ч бас ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт их хүч энерги зарцуулж хийхийг эрмэлз. Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичлэг хийхэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмш
http://youtu.be/T2m7-gXIiPw http://youtu.be/T2m7-gXIiPw