- Сэтгэлийн их тэнхээтэй яв.
- Хэн нэг нь таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
- Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг нь тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
- Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
- Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
- Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
- Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зоригтой хэлж сур.
- Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Өөрийгөө хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
- Өдрийн аль цагт хамгийн их бүтээлч байдгаа мэдэж ав. Чухамхүү тэр цагийг л дэмий зүйлд бүү үр. Амрах хооллоход тэр цагийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
- Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
- Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, явган явахыг хичээ.
- Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
- Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
- Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж үр дүнг шалгаж бай.
- Та дарга ч бай цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
- Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусла.
- Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
- Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
- Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
- Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
- Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээн авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
- Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдад ойлгуулж бай.
- Хүнээс үг сонсох сайхан. Бусдыг магтаж өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусла.
- Өөртөө их үүрэг ачаалал өгч сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
- Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.
Sunday, March 24, 2013
Өөдрөг явах 25 зарчим
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment